Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Дарви сумын ИТХ

“АЛТАН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО

2017-03-03

ХVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад хэлтэс, агентлагуудын төрийн албан хаагч, ажилчдын нэгдсэн золголт аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд боллоо.

Золголтонд ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Аймгийн засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг Даргын Тамгын Газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Мөнхтөр нар болон хэлтэс, агентлагуудын дарга нар болон төрийн албан хаагчид оролцлоо.

Золголтын үеэр аймгийн  ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргын орлогч нар үг хэлж, алтан унжлагат Гал Тахиа жилдээ эв эеийг эрхэмлэн дээдэлж, үр хүүхэд, өвгөд хөгшдийн буян хишиг дэлгэрч, ард олноороо эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөлөө.

Сумын төвийн гэр хороолол, төвийн болоод ногоон бүсэд зэрлэгшсэн золбин, тэжээвэр нохой, ихээр байх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амгалан тайван байх эрхийг зөрчиж байна. Иймд хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд (сумын төвд) нохой тэжээхгүй, үржүүлэхгүй, оруулахгүй бодлого баримталж байна. Уг асуудлаар иргэн та саналаа өгнө үү?

санал өгсөн: 120
68 / 57%
52 / 43%